Баттайваны Баттөмөр
Туслах найруулагч, жүжигчин
- Баттайваны Баттөмөр нь 1987 онд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн.
- 1995-2005 он Сайншанд сумын Ерөнхий боловсролын 1-р сургууль
- 2005-2009 он СУИС-ийн кино драмын ангийг МУУГЗ, Ардын Жүжигчин Б.Мөнхдоржийн удирдлаганд кино драмын жүжигчин мэргэжлээр төгссөн
- 2009 – 2013 он Жүжигчин
- 2013 – 2017 он Туслах найруулагч-Жүжигчин
- 2017 – 2020 он Найруулагч
- 2020 оноос хойш Туслах найруулагч-Жүжигчинээр ажиллаж байна
- 2009 онд М.Ю.Лермонтов “Багт наадам” жүжгийн Казарин
- МУУГЗ Н.Ганхуягийн “Эх орондоо харих болтугай” жүжгийн Мануухай
- С.Маршак “12 сар” хүүхдийн жүжгийн “3 дугаар сарын дүр”, “Ичиг ичиг гижиг гижиг” хошин шоу тоглолт
- “Утгын уянга” сургамжит өгүүллэгийн тоглолт
- МУУГЗ Н.Ганхуяг “Амьдрал тэнцүү томъёо” жүжгийн Томоо
- 2011 онд Монголын Үндэсний Олон Нийтийн телевизийн “Өдөр өдрийн нар” кино
- 2012 онд А.Володин “Хайртыгаа битгий мартаарай” жүжгийн Зурагчин болон Никулин
- “Амьдралд реклам хэрэггүй” хошин шоу тоглолт
- 2013 онд Жан Батист Мольер “Скапены дамшиглал” жүжгийн Алуурчин болон Сильвестрийн дүрд
- АУЗ Б.Лхагвасүрэнгийн зохиол “Хоосон зүүд” нэг хүний жүжгийн Усгал хаан
- А.Баярсайханы зохиол “Нарыг хэн хулгайлсан бэ” жүжгийн Том туулай
- 2013 онд МNB телевизийн”Босго тотго” олон ангит кино
- 2014 онд МУСТА Л.Эрдэнэбатын зохиол “Шидтэн ба таван жаалын адал явдал” жүжгийн Анар ба Гахай
- 2015 онд “Бурхан өршөөхгүй” жүжгийн Засаг дарга
- 2016 онд А.Баярсайханы “Эхнэрийн эзгүйд” уран сайхны кино
- 2011 онд “Цадиг оршсон аялгуу” тоглолт
- 2012 онд “Туурайн төвөргөөн” тоглолт
- 2012 онд “Нар туссан аялгуу” тоглолт
- 2012 онд Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын концерт
- 2014 онд МУСТА Л.Эрдэнэбатын зохиол “Шидтэн ба 5 жаалын адал явдал”
- 2015 онд Б.Баттөмөр, Б.Даваахүү “3 сая дахь хурим”, “Үнэнээ хэлчих л дээ”
- 2016 онд А.Баярсайхан “Панда дуулж чадах уу?
зэрэг уран бүтээлүүдэд өөрөө оролцон тоглохоос гадна туслах найруулагчаар ажилласан. - 2017 оноос ерөнхий найруулагчаар ажиллаж: “Хайрын гудамж” шоу тоглолт, “Торгоны зам” концерт”, “Амьдрал шийдэх сугалаа” шоу тоглолт, “Мөрөөдлөөр жигүүрлэсэн хүүхэд нас” хүүхдийн тоглолт С.Эрдэнэдалайгийн зохиол “Би хэн бэ” хүүхдийн жүжиг зэргийг тус тус найруулсан байна.
- 2011 онд Дорноговь аймгийн 80 жилийн ойн медаль
- 2011 онд Сайншанд сумын Засаг даргын “Өргөмжлөл”
- 2012 онд Сайншанд сумын 50 жилийн ойн медаль
- 2015 онд Монголын Үйлдвэрчний Эвлэлийн “Соёлын Тэргүүний Ажилтан”
- 2015 онд Аймгийн Засаг даргын “Өргөмжлөл”
- 2017 онд Аймгийн Засаг даргын “Жуух”
- 2017 онд Монгол Улсын “Соёлын тэргүүний ажилтан”
- 2019 онд Уильям Шекспирийн “Лир Ван” дэлхийн сонгодог эмгэнэлт драмын жүжгийн “Лир ван”-гийн дүрийг бүтээж “Гранпри” шагнал
Бусад уран бүтээлчид
Энхүвшингийн Золзаяа
Жүжигчин
Чинзүрхийн Одондэмбэрэл
Жүжигчин
Батсуурийн Даваахүү
Жүжигчин
Даваанямын Дариймаа
Жүжигчин
Болдхуягийн Болортуяа
Жүжигчин
Мөнхөөгийн Базарсад
Жүжигчин