zuraach BOLSON

Довчингийн Ганпүрэв

Ерөнхий зураач

Довчингийн Ганпүрэв нь 1993 оны 03-р сарын 31-нд  Дорноговь аймаг Хатанбулаг суманд төрсөн. Дорноговь аймгийн “МСҮТ”-д МУСТА уран зураач Л.Халзан багшийн урланд  Гүйцэтгэх зураач мэргэжлээр 2012 онд  төгссөн. СУИС-ДДУСургуульд МУСТА уран зураач Д.Батмөнх багшийн урланд 2016 онд Уран зураач мэргэжил эзэмшсэн. 2016 оноос  одоог  хүртэл Соён гэгээрүүлэгч Д.Данзанравжаагийн нэрэмжит “Саран хөхөө” театрын ерөнхий зураачаар ажиллаж  байна.

  • 2017 онд МУУГЗ Н.Ганхуягийн “Хэнд ч битгий хэлээрэй” /драмын жүжиг/
  • 2017 онд МУСТА А.Баярсайханы зохиол, найруулга “Дурсамжийн дэвтэрт үлдсэн анхны хайр”
  • 2017 онд МУСТА А.Баярсайханы зохиол, найруулга “Залуу туулайн нууц” /хүүхдийн жүжиг/
  • 2018 онд Уильям Шекспирын зохиол, МУУГЗ Н.Пүрэвдоржийн найруулга “Лир ван” /эмгэнэлт жүжиг/
  • 2018 онд С.Эрдэнэдалайн зохиол, МУСТА  Б.Баттөмөрийн найруулга “Би хэн бэ?” /хүүхдийн жүжиг/
  • 2019 онд МУСТА А.Баярсайханы зохиол, найруулга “Хүч чадлын эрэлд” /хүүхдийн жүжиг/
  • 2014 онд Blue moon art галерей “Хотын гудамж” үзэсгэлэн Улаанбаатар хот
  • 2015 онд Монголын урчуудын эвлэлийн хорооны галерейд“Хавар” үзэсгэлэн Улаанбаатар хот
  • 2015 онд Blue moon art галерей “Натурморт” үзэсгэлэн Улаанбаатар хот
  • 2016 онд Монголын урчуудын эвлэлийн хорооны галерейд “Алтан бийр” үзэсгэлэн Улаанбаатар хот
  • 2016 онд Blue moon art галерей “Нүүдэл суудал” үзэсгэлэн Улаанбаатар хот
  • 2016 онд Монголын Уран зургийн галерей “Оны шилдэг бүтээл” үзэсгэлэн Улаанбаатар хот
  • 2016 онд Монголын урчуудын эвлэлийн хорооны галерейд “Торгоны замаар” үзэсгэлэн Улаанбаатар хот
  • 2017 онд “5-н уул” багш, шавь нарын хамтарсан үзэсгэлэн Дорноговь аймаг Сайншанд хот
  • 2017 онд “Нэг уяаны морьд” багш шавь нарын хамтарсан үзэсгэлэн Дорноговь аймаг Сайншанд хот
  • 2018 онд “Дорнын аялгуу” үзэсгэлэн МУЭХороо Улаанбаатар хот
  • 2018 онд Пусан арт БНСУ-ын Пусан хотын 56 дахь урлагийн их фестивальд “Зууны тэртээ” бүтээлээр оролцсон
  • 2019 онд “Нутаг” бие даасан үзэсгэлэн Дорноговь аймаг Сайншанд хот
  • 2019 онд “Шилдэг уран бүтээл”-ийн үзэсгэлэн Дорноговь аймаг Сайншанд хот
  • 2018 онд БНСУ-ын 56 дахь Пусан фиствальд “Зууны тэртээх” уран бүтээлээр амжилттай оролцсон.
  • 2018 онд Зүүн бүсийн шилдэг бүтээл 2018 уралдаанд тайзны зураачаар нэр дэвшсэн.
  • 2020 онд олон улсын “Гэгээн муза-15” наадамд тайзны шилдэг зураачаар нэр дэвшсэн.
  • 2009 онд “Хатанбулаг-2020” зөгнөлт уран зургийн уралдаанд тэргүүн байр, Алтан медаль
  • 2012 онд Мэргэжлийн ангийн оюутнуудын дунд зохиогдсон “Наадам” сэдэвт гар зургийн уралдаанд тэргүүн байр, Алтан медаль
  • 2015 онд ардын зураач О.Цэвэгжавын нэрэмжит “Азарганы ноцолдоон” залуу уран бүтээлчдийн уралдаанд Тэргүүн байр
  • 2018 онд Хутагтын амьдрал уран бүтээлийн сэдвэлсэн Мэргэжлийн зураачдын дунд зохиогдсон уран зургийн уралдаанд Дэд байр
  • 2019 онд Дорноговь аймгийн 88 жил, Сайншанд сумын 58 жилийн ойн баяр наадмын ерөнхий зураачаар ажилласан.
  • 2020 онд Дорноговь аймгийн 89 жил, Сайншанд сумын 59 жилийн ойн баяр наадмын ерөнхий зураачаар ажилласан.
  • 2019 онд “Үлэмжийн чанар төгөлдөр нутгаар” баримтат киноны зураачаар ажилласан.
  • 2020 онд МУТА А.Баярсайханы зохиол, найруулга “Одонтой аав” кино контентийн зураачаар ажилласан.
  • “Торгоны зам” хэмжээ: 300х150  2015 он
  • “Идэр жинчид” 2015 он
  • “Зууны тэртээх” 2017 он
  • “Нарны хүлэг” 2018 он
  • “Аравт” 2019 он
  • “Билет” 2019 он
  • “Нутаг” 2019 он
  • “Зэрэглээ” 2020 он
  • “Төвөргөөн” 2020 он
  • “Хүлэг” 2020 он
  • 2017 онд Сайншанд сумын Засаг даргын “Өргөмжлөл”
  • 2019 онд Монголын Залуучуудын Холбооны “Хөдөлмөрийн Алдар”
  • 2019 онд “Саран хөхөө” театрын “Шилдгийн шилдэг” ажилтан
  • 2020 онд Дорноговь аймгийн Засаг даргын “Жуух” бичиг

Бусад уран бүтээлчид