dawaa bolson

Батсуурийн Даваахүү

Жүжигчин
  • Б. Даваахүү нь 1988 онд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн
  • 1996-2006 он Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын II сургууль

     

  • 2007-2011 он СУИС-ийн тайз, дэлгэцийн урлагын сургуулийг МУГЗүтгэлтэн, АЖ Б.Мөнхдөржийн удирдлагад суралцаж төгссөн

  • 2011 оноос хойш Саран хөхөө театрт жүжигчнээр ажиллаж байна
  • 2006 он Д.Урианхай зохиол “Төрөхөөс өмнө үхэхээс хойно” жүжиг Сахигч Шангуй
  • 2012 он А.Володины “Хайртыгаа битгий мартаарай” жүжиг Шумиловын дүр
  • 2012 он Жан Батист Молерын “Скапений дамшиглал” жүжиг Жеронтын дүр
  • 2012 он А.Баярсайханы зохиол “Нарыг хэн хулгайлсан бэ?” хүүхдийн жүжиг Модны дүр
  • 2014 он МУСТА Л.Эрдэнэбатын зохиол “Шидтэн ба 5 жаалын адал явдал” Хүүхдийн жүжиг Шидтэний дүр
  • 2015 он СТА Л.Эрдэнэбат “Бурхан өршөөхгүй” тавилттай уншлагын жүжиг Гадасын дүр
  • 2017 он Х.Эрдэнэдалайн зохиол “Би хэн бэ?” хүүхдийн жүжиг Сэгсээхэйн дүр
  • 2017 он УГЗ Н.Ганхуяг “Хэнд ч битгий хэлээрэй” жүжиг Туулай хүү дүр
  • 2017 он СТА А.Баярсайханы “Дурсамжийн дэвтэрт үлдээсэн анхны хайр” хүүхдийн жүжиг Баярсүрэнгийн дүр
  • 2019 он СТА А.Баярсайханы “Хүч чадлын эрэлд” хүүхдийн жүжиг Туулайн дүр
  • 2018 он У.Шекспир “Лир Ван” жүжиг Эдмондын дүр
  • 2013 он MNB телевизийн “Босго тотго” олон ангит киноны цэрэг Шагдарын дүр
  • 2015 он “Бага хаадын түүх” олон ангит киноны Ацардай ноён
  • 2021 он “Одонтой аав” кино контент Цагдаа Буд
  • 2015онд УДЭТ-аас зохион байгуулсан 21 аймгийн театруудын дунд “Театр хүний эрхийн төлөө” гэр бүл хүчирхийлэлийн эсрэг сэдэвт тавилттай уншлагын жүжигийн уралдаанд оролцож, шилдэг 3 аймгийн нэгэнд шалгарч “Шилдэг жүжигчин” цомын эзнээр шалгарсан.
  • 2018 онд эрдэмтэн зохиолч, орчуулагч, төр нийгмийн зүтгэлтэн Э.Оюуны нэрэмжит “Шилдэг бүтээл 2018” улсын бүсчилсэн уралдаанд У.Шекспирийн “Лир ван” жүжгийн Глостэр вангийн нууц амрагийн хүү Эдмондын дүрээр шилдэг эрэгтэй гол дүрийн “Тэргүүн байр”-ын шагнал хүртсэн.
  • 2018 онд Монгол Улсын Засгийн газрын “Соёлын Тэргүүний Ажилтан” тэмдэгээр шагнагдсан.

Бусад уран бүтээлчид