usxuu bolson

Нямдоржийн Өсөхбаяр

Гоцлол бүжигчин
  • Н.Өсөхбаяр нь 1995 онд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн
  • 2003 – 2009 он Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын I сургууль
  • 2009 – 2014 он Хөгжим бүжгийн коллеж /Ардын бүжигчин/ мэргэжлээр
  • 2014 – 2018 он Хүрээ Мэдээлэл холбоо технологийн дээд сургуулийг Электроникийн инженер мэргэжлээр төгссөн
  • 2016-2018 онд Саран хөхөө театрт гэрээт бүжигчин
  • 2018 оноос одоог хүртэл гоцлол бүжигчнээр ажиллаж байна
  • Зэргэлдээ аймаг болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын 50 жилийн ойн тоглолт
  • “Саран Хөхөө” театр болон аймаг сурталчлах өдрүүд, Зүүн бүсийн аймгуудын театруудын чуулга, уулзалт тоглолт,
  • Театр байгууллагын 30 жилийн ойн концерт, Сүхбаатар, Говьсүмбэр аймагт зохиогдсон “Саран Хөхөө” театрын өдрүүд,
  • 2019 онд Улаанбаатар хотноо зохиогдсон Дорноговь аймгийн “Соёлын өдрүүдэд” уран бүтээлчдийгээ манлайлан амжилттай оролцсон.
  • ТШ Ардын жүжигчин Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжид-н нэрэмжит өсвөрийн бүжигчдийн улсын уралдаанд 2018, 2019 онуудад шавь нараа амжилттай оролцуулж Тэргүүн байр, дэд байр хүртсэн мөн үүнээс гадна хүүхэд, залуучуудын оролцох дуртай орчин үеийн бүжгийн “Репийн хаан” уралдааныг 2 жил тасралтгүй зохион байгуулж олны талархлыг хүлээсэн.
  • 3 драмын жүжигт туслах дүрийг бүтээсэн
  • Саран хөхөө театр болон DTV телевизийн хамтарсан уран бүтээл “Цасангоо” кинонд туслах дүрд тоглосон.
  • Саран хөхөө театр болон DTV телевизийн хамтарсан уран бүтээл “Одонтой аав” кинонд туслах дүр болон зураглаачийн багт ажилласан.
  • 2019 онд байгууллагын даргийн өргөмжлөл
  • 2020 онд Сайншанд сумын засаг даргийн өргөмжлөл
  • 2020 онд байгууллагын “Шилдгийн Шилдэг ажилтан”