Театрын танилцуулга

55000
Үзэгч
60
бүтээл
2240
Ямар нэг
215
уран бүтээлч

ТОВЧ ТҮҮХ

Дорноговь аймгийн мэргэжлийн урлагийн байгууллага “Саран Хөхөө” театр нь тэртээ 1832 онд нүүдэлчдийн театрыг үндэслэгч 19-р зууны нэрт соён гэгээрүүлэгч Данзанравжаагийн байгуулсан театрын үүсэл хөгжлөөс эхтэй 180-аад жилийн түүхэн эх үндэстэй театр билээ. Улмаар 1931 онд байгуулагдсан, Дорноговь аймгийн Яам/ одоогийн Засаг даргын тамгийн газар/-аас нэр бүхий хэдэн хүнд нэг гэр өгч Улаан гэр хэмээх байгууллага байгуулагджээ.
Дорноговь аймгийн яамны шийдвэрээр , аймгийн клуб, болон үйл ажиллагаа нь жилээс жилд өргөжин уран бүтээл нь чанаржиж иржээ. БНМАУ-ын Сайд нарын зөвлөл ба МАХН-ын Төв Хорооны 1958 оны 1-р сарын 22-ны өдрийн 14/23-р тогтоолоор тус аймгийн клуб нь Соёлын ордон болон бүтэц бүрэлдэхүүний хувьд өргөжсөн. Соёлын ордны анхны даргаар Аймгийн клубын дуу хорын багшаар ажиллаж байсан Д.Лувсанням Найруулагчаар Пунцаг нар ажиллаж байсан.

ТҮҮХЭН ЗАМНАЛ

1979 онд МАХН -ын Төв Хорооны Улс Төрийн товчооны 351-р тогтоолоор Дорноговь аймагт Хөгжимт драмын театр байгуулах шийдвэр гарч 1980 оны 12-р сарын 27 нд алдарт Учиртай гурван толгой дууриар нээлтээ хийжээ. Энэ үед хөгжим, бүжиг, найрал дуу, драмын ангиудад 76 уран бүтээлчид, захиргаа аж ахуй ангид 29 хүн, нийт 105 хүний орон тоотой болон өргөжиж театрын анхны даргаар Д.Болд, найруулагчаар С.Сугар, Хөгжмийн багшаар Д.Нацагдорж Бүжгийн багшаар Л.Ухна, найрал дууны багшаар Л.Буянхишигт, зураачаар Б.Гүрбазар нар томилогдон ажилласан байна. Ийнхүү тус театр нь Монгол Улсын Засгийн газрын дэргэдэх Соёл урлагийн Хөгжлийн Хорооны даргын 1991 оны 111-р тушаалаар Саран Хөхөө театр нэртэй болж, МУ-ын Засгийн Газрын 2003 оны 151-р тогтоолоор Соён гэгээрүүлэгч Данзанравжаагийн нэрэмжит театр болсон юм.
Өнөөдөр тус театр нь 60 хүний бүрэлдэхүүнтэй Захиргаа, үйлдвэрлэл үйлчилгээ техникийн анги, Дуу, Хөгжим, Бүжиг, Драм гэсэн уран бүтээлийн 5 ангитай ажиллаж байна.

Бидний тухай

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

Монгол Улсын хууль, тогтоомж, Засгийн газрын шийдвэр, засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг түгээн дэлгэрүүлж олны хүртээл болгоход чиглэсэн орчин бүрдүүлэн үйл ажиллагаа явуулахад оршино.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРХЭМ ЗОРИЛГО

Чанартай уран бүтээл туурвиж, соёлтой үйлчилгээг нэвтрүүлэн эелдэг харилцааг төлөвшүүлнэ.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ

  • Театрын үзвэр үйлчилгээг улам боловсронгуй болгох, мэргэжлийн боловсон хүчнээр хангах
  • Ахмад уран бүтээлчдийн уран бүтээлийг сэргээн баяжуулж туурвих
  • Сургуулийн болон цэцэрлэгийн насны хүүхдэд зориулсан уран бүтээлийг туурвих
  • Авъяаслаг хүүхэд залуучуудад мэргэжлийн туслалцаа тогтмол хүргэх
  • Ноён хутагт Данзанравжаагийн уран бүтээлийг орчин цагт нийцүүлэн туурвих түгээн дэлгэрүүлэх
  • Аймаг орон нутгийн соёл урлагийг гадаадын орнуудад сурталчилан таниулах

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГОЛ ЗОРИЛТУУД

  • Ноён хутагт Данзанравжаагийн уран бүтээлийг орчин цагт нийцүүлэн туурвих түгээн дэлгэрүүлэх
  • Театрын үзвэр, үйлчилгээг улам боловсронгуй болгох
    Театрын мэргэжлийн боловсон хүчнээр хангах
  • Говь нутгийн дэг, хөг, дуу зэргийг сэргээн туурвих

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОРИЛТУУД

Үйл ажиллагаа 1-р гол зорилтын хүрээнд
  • Хутагтын уран бүтээлийг судлах судалгааны ажил
  • Туурвиж байсан уран бүтээлийг чиглэлээр нь бүлэглэнэ.
Үйл ажиллагааны 2-р гол зорилтын хүрээнд
  • Гадаадын болон дотоодын мэргэжлийн театр чуулгуудтай хамтарсан тоглолт хийх
  • Бусад театр чуулгуудтай уран бүтээлчдийг солилцоогоор ажиллуулах
  • Уран бүтээлчдийг мэргэшүүлэх
  • Тоглогдсон уран бүтээлийг фонджуулах
Үйл ажиллагааны 3-р гол зорилтын хүрээнд
  • Хөгжим бүжгийн дээд сургуульд мэргэжлийн хөгжимчин, бүжигчин бэлтгэх
  • Соёл урлагийн их сургуульд мэргэжлийн дуучин бэлтгэх
  • Гадаадын болон дотоодын мэргэжлийн театр чуулгуудаас туршлага судлуулах
Үйл ажиллагааны 4-р гол зорилтын хүрээнд
  • Нутгийн ард иргэд болон ахмадуудаас говь нутгийн хөгжим, дуу, бүжиг, тууж зэргийг судлах судалгааны ажил хийх.
  • Судалгааны ажлыг үндэслэн тайзнаа амьлуулах