zoloo bolson

Энхүвшингийн Золзаяа

Жүжигчин
  • Э.Золзаяа нь 1987 онд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн
  • 1995-2005 онд Ерөнхий боловсролын дунд сургууль

  • 2005-2009 онд СУИС-д Б.Мөнхдоржийн удирдлагад суралцаж, жүжигчний мэргэжилээр төгссөн.

  • 2009 оноос хойш Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрт жүжигчнээр ажиллаж байна
  • 2008 онд Лермонтов “Багт наадам” жүжгийн Нинагийн дүрд МУСТА Төмөрбаатартай хамтран тоглож Зүүн бүсийн “Сонгодог жүжиг 2008” уралдаанд оролцсон.
  • 2009 онд УГЗ Н.Ганхуяг “Эх орондоо харих болтугай” жүжгийн Баярмаа, Д.Намдагийн “Жаргалт эх Оролмаа”
  • 2011 онд А.Володин “Хайртыгаа битгий мартаарай” жүжгийн Катя
  • 2010 онд УГЗ Н.Ганхуяг “Амьдрал тэнцүү томъёо” жүжгийн Болор. Энэ дүрээрээ “Гэгээн Муза” наадамд эмэгтэй туслах дүрийн номинацид нэр дэвшсэн.
  • 2012 онд Ж.Б.Мольр “Скапены дамшиглал” жүжгийн Зербинетта
  • 2012 онд А.Баярсайханы “Нарыг хэн хулгайлсан бэ?” хүүхдийн жүжгийн Үнэгний дүр дээр ажилласан ба “Сонгодог бүтээл-2012” зүүн бүсийн шилдгийг шалгаруулах уралдаанд оролцож тус онд энэ 2 жүжгээрээ “Гэгээн Муза” наадамд оролцсон.
  • 2014 онд МУСТА Л.Эрдэнэбатын “Шидтэн ба 5 жаалын адал явдал” хүүхдийн жүжигт Золбоо ба муурны дүрд.
  • 2015 онд МУСТА Л.Эрдэнэбат “Бурхан өршөөхгүй” тавилттай уншлагын жүжгийг театртаа анх удаа туршилтын журмаар тавьж үзэгчдээсээ маш өндөр үнэлгээ авч тус ондоо Улаанбаатар хотод 21 аймгаас шилдэг 3-т шалгаран тоглосон.
  • 2017 онд МУУГЗ Н.Ганхуяг “Хэнд ч битгий хэлээрэй” уянгын инээдмийн жүжигт ажилласан.
  • 2017 онд А.Баярсайханы “Дурсамжийн дэвтэрт үлдээсэн анхны хайр” жүжгийн гол дүрийн сурагч охин Хорлоогийн дүр.
  • 2018 онд У.Шекспир “Лир Ван” жүжгийн Регана буюу Лирийн дунд охины дүр дээр ажилласан.
  • 2018 онд О.Эрдэнэдалайн “Би хэн бэ” хүүхдийн жүжгийн тугалны дүр.

Саран хөхөө театрт жүжигчнээр ажиллах 10 жилийн хугацаандаа 10 гаруй сонгодог болон драмын жүжиг, хүүхэд багачуудад зориулсан жүжиг, Дорноговь аймагтаа зохиогдож буй арга хэмжээ, үндэсний их баяр наадмын нээлт, хүндэтгэлийн тоглолт гээд томоохон арга хэмжээнд Хөтлөгчийн үүргийг гүйцэтгэж байсан.

  • 2010 онд Саран хөхөө театрын “Өргөмжлөл”
  • 2010 онд МҮЭ-ийн “Баярын бичиг”
  • 2010 онд Мөнгөн дигваранз “Хөрвөх чадвартай, уран сэтгэмжтэй” эмэгтэй жүжигчин
  • 2011 онд Дорноговь аймгийн Засаг даргын “Өргөмжлөл”
  • 2011 онд Дорноговь аймгийн 80 жилийн ойн медаль
  • 2012 онд МҮЭ-ийн “Соёлын тэргүүний ажилтан”
  • 2014 онд Сайншанд сумын Засаг даргын “Өргөмжлөл”
  • 2015 онд Аймгийн Засаг даргын “Жуух бичиг”
  • 2017 онд МУСТА цол тэмдгээр шагнагдсан.

Other Members