narantuya bagsh

Лувсанжамцын Нарантуяа

Найрал дууны багш
  • Л.Нарантуяа нь 1955 онд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд төрсөн
  • 1963-1967 онд Улаанбадрах сумын бага сургууль
  • 1967-1971 онд Зүүнбаян багийн дунд сургуульд
  • 1975-1979 онд Улсын Багшийн Дээд Сургуулийн дуулаачийн ангийг зөвлөлтийн мэргэжилтэн багш Е.И.Шевелева, МУГЖ П.Цэвэлсүрэн нарын удирдлагад суралцан төгссөн.
  • 1971-1975 он Дорноговь аймгийн Соёлын ордонд гоцлол дуучин
  • 1979-1991 он Хөгжимт драмын театрт гоцлол дуучин
  • 1991-2009 он Саран хөхөө театрт гоцлол дуучин
  • 2009 оноос хойш Саран хөхөө театр Найрал дууны багш, гоцлол дуучнаар ажиллаж байна

Л.Нарантуяа нийт 450 гаруй концертын уран бүтээлд оролцсоны дотроос Дж.Верди “Хувь заяаны хүч” дуурийн Леонерын ари, Дж.Пуччини “Джанни Скикки” дуурийн Лауреттын ари, “Чио Чио Сан” дуурийн Чио Чио Саны ари, Тоско дуурийн Тоскийн ари, Дунаевский “Заздравная”, Ардын жүжигчин Төрийн шагналт Б.Дамдинсүрэн “Жаргалын зам” дуурийн Халиуны ари, Хөдөлмөрийн баатар Ардын жүжигчин Төрийн шагналт Д.Лувсаншарав  “Шивээ хиагт” дуурийн Гэрэлийн ари, Ардын жүжигчин Төрийн шагналт С.Гончигсумлаа “Үнэн” дуурийн Ядмаагийн ари, УГЗ Төрийн шагналт Г.Бирваа “Эрдэнэ тээлийн уянга” дуурийн Дан тээгийн ари, Ардын жүжигчин Төрийн хошой шагналт Н.Жанцанноров “Аз жаргалын бороо” романс, УГЗ Төрийн шагналт Б.Шарав “Солонго” романс, С.Рахманинов “Хаврын урь” романс зэрэг олон бүтээлүүдийг мэргэжлийн өндөр түвшинд дуулж үзэгч түмнээсээ өндөр үнэлэлт авсан байлаа. Тэрээр дуулаачаас гадна хөгжимт драмын жүжгийн дүрийг сайн бүтээсний жишээ нь Ардын жүжигчин Төрийн шагналт Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаа, УГЗ Төрийн шагналт Г.Бирваа А.Шартолгой нарын бүтээл “Их говийн зоригтон” хөгжимт драмын жүжгийн Должин, Д.Төрбат, Г.Бирваа “Харц хатан” хөгжимт драмын жүжгийн Сэржмядаг зэрэг 20 гаруй жүжгийн гол дүрүүдийг бүтээсэн байна.

  • 1979 он Монгол улсын Соёлын тэргүүүний ажилтан
  • 1989 он Аймгийн Хөдөлмөрийн аварга
  • 1991 он Алтан гадас одон
  • 1991, 2001, 2011 он Ардын хувьсгалын 70, 80, 90 жилийн ойн медаль
  • 1996 он Монгол Улсын Гавьяат Жүжигчин
  • 2015 он Монголын Урлагийн ажилтны холбоо Э.Оюуны нэрэмжит шагнал

Бусад уран бүтээлчид