nairuulagch bolson

Алдармаагийн Баярсайхан

Найруулагч
  • Алдармаагийн Баярсайхан нь 1987 оны 11 сарын 25 нд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн
  • 1995-2005 он Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий Боловсролын 1-р сургууль
  • 2005-2009 он Соёл Урлагийн Их Сургуулийн кино драмын ангийг МУУГЗ, Ардын Жүжигчин Б.Мөнхдоржийн удирдлаганд кино драмын жүжигчин мэргэжлээр төгссөн
  • 2009 оноос одоог хүртэл Саран хөхөө театрт жүжигчинээр ажиллаж байна
  • 2008 онд Өнгөт инээд хамтлаг “Сүүлчийн бүжиг” уран сайхны киноны Тарз
  • МУУГЗ Н.Ганхуягийн зохиол “Эх орондоо харих болтугай” жүжгийн “Зуухуй”-гийн дүрд
  • 2009 онд С.Маршак “12 сар” хүүхдийн жүжгийн “3 дугаар сар” , “Ичиг ичиг гижиг гижиг” хошин шоу тоглолтонд
  • “Утгын уянга” сургамжит өгүүллэгийн тоглолтонд “Найз” өгүүллэг
  • МУУГЗ Н.Ганхуяг “Амьдрал тэнцүү томъёо” жүжгийн Жижигээ
  • 2011 онд МNB телевизийн “Босго тотго” олон ангит киноны “Бурам”
  • 2012 онд Саран Хөхөө Театрын ерөнхий найруулагч MУУГЗ Н.Пүрэвдоржийн найруулсан А.Володин “Хайртыгаа битгий мартаарай” жүжгийн “ШУМИЛОВА”,  “Хадам ээж” дүрд
  • “Амьдралд реклам хэрэггүй” хошин шоу тоглолт
  • 2013 онд “ Actor ” уран бүтээлийн тайлан тоглолт
  • 2015 онд Л.Эрдэнэбатын зохиол “Бурхан өршөөхгүй” тавилттай уншлага жүжгийг найруулан тоглуулсан
  • 2016 онд “Эхнэрийн эзгүйд” уран сайхны киноны “Төгөлдөр”
  • 2016 онд Л.Эрдэнэбатын зохиол Н.Пүрэвдоржийн найруулга “Шидтэн ба таван жаал” хүүхдийн жүжгийн “Төөгий ба Хулгана”
  • Зохиолч С.Эрдэнэдалай Найруулагч Б.Баттөмөр “Би хэн бэ?” хүүхдийн жүжгийн “Ишиг” –н дүрд
  • 2021 он “Одонтой аав” кино контентын ерөнхий найруулагчаар ажилласан.
  • 2010, 2012, 2018 онуудад Саран хөхөө театрын “Шилдэг уран бүтээлч”
  • 2012 онд МЗХ-ны “Тэргүүний залуу” алтан медаль
  • 2013 онд Жан Батист Мольер “Скапены дамшиглал” жүжгийн “Скапен”-ы дүрээр “Гэгээн муза” наадмын “Шилдэг эрэгтэй” гол дүрийн шагнал
  • 2013 онд “Нарыг хэн хулгайлсан бэ?” жүжгийг бичиж найруулан “Гэгээн муза” наадамд Шилдэг Зохиолч, найруулагчид нэр дэвшсэн
  • 2013 онд Сайншанд сумын “Засаг даргын өргөмжлөл”
  • 2013 онд Дорноговь аймгийн “Засаг даргын өргөмжлөл”
  • 2013 онд МЗХ-ны “Хөдөлмөрийн алдар” алтан медаль
  • 2013, 2015 онуудад Аймгийн ИТХ-ын даргын өргөмжлөл, жуух бичиг
  • 2014 онд МУАХ урлагийн “Шилдэг залуу” өргөмжлөл
  • 2017 онд Монгол улсын “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэг
  • 2018 онд Дорноговь аймагт болсон зүүн бүсийн театруудын наадамд “Шилдэг бүтээл 2018” Уильям Шекспирийн “Лир ван” жүжгийн “Салбадай”-н дүрээр шилдэг эрэгтэй туслах дүрийн шагнал хүртсэн

Бусад уран бүтээлчид