DARGA BOLSON

Энхээгийн Идэрболд

Театрын дарга

Энхээгийн Идэрболд нь 1986 онд Дорноговь аймгийн Сайншанд хотод төрсөн. Эрэгтэй, 33 настай. Бага наснаасаа Сайншандад цэцэрлэгт, 1994-2004 онд Дорноговь аймгийн 1-р сургуульд, 2005-2009 онд Улаанбаатар хотын СУИС-Д суралцаж жүжигчний мэргэжил эзэмшсэн. 2009-2013 он хүртэл Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрт жүжигчнээр ажиллаж байсан.

 Э.Идэрболдын жүжигчний ур чадварыг үнэлж ОХУ-ын Кемерова хотод болсон Олон улсын наадамд “Чоно”  бүтээлээр  “Золотой” диплом, 2011 онд Билэгтийн дүрээр “Гэгээн муза” наадмаас “Шилдэг эрэгтэй” гол дүрийн шагнал, Дорноговь аймгийн шилдэг залуу “Алтан сарнай” шагнал, 2013 онд “Театрын шинэ урсгал” номинацаар “Гоо марал” –ын шагнал хүртсэн.

2014 онд Э.Ионескогийн “Сандлууд” жүжгийн өвгөний дүрээр “Гэгээн муза” наадамд нэр дэвшсэн.

Жүжигчин мэргэжил эзэмшсэн цагаасаа хойш театрын урлагт үнэнч тууштай ажиллаж, Монголын орчин үеийн театрын урлагт өөрийн авъяас билэг, хүч хөдөлмөрөө зориулж байгаа авъяаслаг жүжигчин билээ.

  • 2007 онд С.Маршак “Арван хоёр сар” жүжгийн 5 дугаар сарын дүрд
  • 2008 онд М.Ю.Лермонтов “Багт наадам” жүжгийн Звёздич вангийн дүрд тоглосон.
  • 2008 онд С.Маршак “Муурын байшин” жүжгийн Ухнын дүр
  • 2008 онд Д.Намдаг “Жаргалт эх Оролмаа” жүжгийн Найданжавын дүрд
  • 2009 онд Н.Ганхуягийн “Эх орондоо харих болтугай” жүжгийн Шийжугийн дүрд
  • 2009 онд “Криченскийнш хурим” жүжгийн цагдаагийн дүрд болон туслах найруулагчаар ажилласан.
  • 2010 онд Н.Ганхуягийн “ Амьдрал =томъёо” жүжгийн Билэгтийн дүрд
  • 2011 онд А.Володини “Хайртыгаа битгий мартаарай” жүжгийн Иванов, шүүгчийн дүрд
  • 2012 онд Ж.Мольер “Скапений дамшиглал” жүжгийн Аргантын дүрд
  • 2013 онд А.Баярсайхан “Нарыг хэн хулгайлсан бэ?” жүжгийн Засагны дүрд
  • 2013 онд К.Колоди “Пинокиогийн адал явдал” жүжгийн Алиалагч, мөн Цагдаагийн дүрд
  • 2013 онд Д.Богаславский “Хүн хүний хайр” супер реалист жүжгийн Сайнаагийн дүрд
  • 2013 онд Р.Агутагава “Ширэнгэнд” жүжгийн Дээрэмчний дүрд
  • 2013 онд Эжен Ионеско “Сандлууд” абсурд жүжгийн Өвгөний дүрд
  • 2013 онд Эжен Ионеско “Хирс” абсурд жүжгийн Беранже-ийн дүрд
  • 2014 онд Миссима “ Шөнийн цахирмаа” ганц хүний жүжгийн Хикаругийн дүрд
  • Тоглосон дэлгэцийн уран бүтээлүүд
  • 2011 онд Цагдаагийн байгууллагын 90 жилийн ойд зориулсан МҮОНРТелевизийн “Амьдрал чиний төлөө” олон ангит уран сайхны киноны Хуягийн дүрд
  • 2012 онд Хилийн цэргийн 90 жилийн ойд зориулсан МҮОНРТелевизийн “Босго тотго” олон ангит уран сайхны киноны Лио  Ши Цай хятад цэргийн хурандаагийн дүрд
  • 2014 онд “Монголжин” кино студийн “Цэн тогоруу” уран сайхны киноны Төрөөгийн дүрд

Бусад уран бүтээлчид