Нас-Уртын Ууганбаяр
- Н.Ууганбаяр нь 1983 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн
- 1991-2001 онд Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 4-р сургууль
- 2001-2006 онд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийг интерьер дизайнер мэргэжлээр
- 2011-2016 онд Соёл Урлагийн Их Сургуулийг Дуурийн дуулаачийн мэргэжлээр МУУГЖ Ц.Ерөөгийн удирдлага дор төгссөн.
- 2005-2009 онд Материал импекс “Decora” компанид дизайнер
- 2011-2018 онд Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрт дуучин
- 2018-2020 онд “Саран хөхөө” театрт гоцлол дуучин
- 2020 оноос хойш Саран хөхөө театрт Уран сайхны удирдагчаар ажиллаж байна
Оролцон тоглосон бүтээлүүдээс дурдвал “Тун мэндийн өвөлжөө”, “Хүлээнэ чамайг”, “Хайрт минь чи нэг л ондоо болжээ” /романс/, “Норовлхам”, Чулуунбатын “дуэт”, “Хунгийн дуу”, Чулуунбатын “Ари”,
Дэлхийн сонгодог уран бүтээл
- Д.Джордани /каро мио бен/
- M`appari tutt`amor /marta/
- Я. Встретил вас
- Nessun dorma / turandot/
- Кавлатина князя
- La donna e mobile /Rigoletto/
- В крови горит огонь жланья
Монгол сонгодог уран бүтээл
- Хан бүргэд дуурийн Чулуунбатын “Ари”
- Лувсаншарав “Бодол” романс
- Шарав “Аав ээж 2”
- Шарав “Сонин хангай”
- Жанцанноров “Усны шувууд”
- Шарав “Толь” романс
- Жанцанноров “Хүний заяа”
- АУЗ Ш.Сүрэнжавын шүлэг, УГЗ Цэцэрлэгийн хөгжим “Ямар азаар Монголдоо төрөө вэ”
- АУЗ Ш.Сүрэнжавын шүлэг ,УГЗ Цэцэрлэгийн хөгжим “Туждаа хамт явах юмсан”
- АУЗ Ш.Сүрэнжавын шүлэг, Д.Баттөмөрийн хөгжим “Намуун үдэш”
- АУЗ С.Дашдооровийн үг, ТШ Г.Бирваагийн хөгжим “Хөдөөгийн баясгалан”
- Үг Цэрэндэндэв, Ая Мөрдорж “Намрын өнгө”
- Үг Л.Эрдэнэбат, Ая Ш.Өлзийбаяр “Дөрвөн цагийн өнгө”
- Үг СГЗ Ш.Гүрбазар, Ая УГЗ Балхжав “Дорнын шүншигтэй нутаг”
- Үг СГЗ Ш.Гүрбазар, Ая С.Сэр-Од “Аз Жаргал чиний төлөө”
- Үг Л.Эрдэнэбат, Ая Пүрэвсүрэн, “Дуутай явахын заяа”
- Үг Бат-Эрдэнэ, Ая Цогтбаатар “Хурц Арслан”
- Үг АУЗ Пүрэвдорж, Ая Батсүх “Гайхмаараа”
- Үг АУЗ Пүрэвдорж, Ая Батсүх “Алтан шар зам”
- Үг Минжирмаа, Ая Чимэддорж “Сүүн цагаан сэтгэл”
- Үг Бадраа Ая Дамдинсүрэн “Халуун элгэн нутаг”
- Үг Ренчиндорж, Ая Галсанбат “Тэмээн жингийн цуваа”
- Үг Эрдэнэбат Ая Ш.Өлзийбаяр “Ноён Гэгээн хутагт”
- Үг Ц.Дамдинсүрэн Ая Б.Дамдинсүрэн “Монгол Нутаг ”
гэх мэт уран бүтээлүүд Лордс хамтлагын 2014-2018 онуудад classic night тоглолтууд Монгол болон дэлхийн сонгодог уран бүтээлүүдээс дуулаж байсан.
2014 онд тус театрын гоцлол дуучин МУСТА Л.Эрдэнэбаяр, МУСТА Д.Анхбаяр нартай хамтран “Сонгодог үдэш” нэртэй дан сонгодог бүтээлүүдээс бүрдсэн VIP тоглолтыг зохион байгуулж уг тоглолтондоо Дуурь Бүжгийн Эрдмийн театрын хийлийн квартетийг урин оролцуулж дэлхийн сонгодог урлаг болон Монголын томоохон хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүдийг дуулаачийн мэргэжлийн төвшинд үзэгч түмэндээ хүргэсэн нь орон нутагт VIP төрлөөр тавигдсан анхны тоглолт байлаа.
2019 онд 12 сард “LORDS” хамтлаг нь “Сонгодог үдэш-2” нэртэй тоглолтыг зохион байгуулж уг тоглолтондоо Улаанбаатар хотоос нэрд гарсан томоохон уран бүтээлчдийг урин оролцуулж дэлхийн сонгодог урлаг болон Монголын томоохон хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүдийг дуулаачийн мэргэжлийн төвшинд үзэгч түмэндээ хүргэсэн.
- 2011 онд Сайншанд сумын 50-н жилийн ойн медаль
- 2011 онд Аймгийн 80-н жил ойн медаль
- 2014 онд МЗХ-ны “Тэргүүний залуу” алтан медаль
- 2015 онд НАМЗХ-ны тэргүүн дээд “Алтан од” медаль
- 2015 онд Саран хөхөө театрын Тэргүүний шилдэг уран бүтээлч
- 2016 онд “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэг