“Гэрэл асаа” ёс зүйн шоу драм нээлтээ хийлээ
- Ангилал Мэдээ
- Огноо 2021-12-09
Соёл урлагаар дамжуулан иргэдийг соён гэгээрүүлэх, тэдний урлаг, уран сайхны хэрэгцээг хангах, өсвөр үеийн хүүхэд, залуучуудад ёс зүйн боловсрол олгох зорилгоор аймгийн Засаг даргаас дэмжлэг үзүүлэн “Саран хөхөө” театрын уран бүтээлчид туурвин бүтээсэн “Гэрэл асаа” ёс зүйн шоу драм өнөөдөр нээлтээ хийж үзэгч олонд хүрлээ.
Энэхүү урлагаар дамжуулан өнөөгийн нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг хөндөж үе тэнгийн болон хүүхдийн хүчирхийлэл, бүх төрлийн донтолтоос урьдчилан сэргийлэх, мөн шударга ёс, хүнлэг сэтгэл, цахим орчны зөв зохистой хэрэглээнд өсвөр үеийн хүүхэд, залуус, эцэг, эхчүүдийг уриалан дуудсанаараа илүү шинэлэг, чухал ач холбогдолтой байгаагаараа онцлог юм.
Дараагийн мэдээ
“Соёл, урлагийн байгууллагын менежментийн чадавхыг бэхжүүлэх нь” уулзалт хэлэлцүүлэг боллоо
2021-12-13