“Эх орон-Өв уламжлал” уран үгсийн чуулган
Ноён хутагт Данзанравжаагийн авшиг шингэсэн Дорноговь аймагт найргийн хур асгарах дор налайсан сайхан намар шиг тэнгэр хүртэл тэнэгэр байлаа. Уул ус хийгээд улс түмэн нь яруу эгшигийг яасан их хүлээж, Ур, цэц сайтай найрагчид уншигч түмнийг маань уяруулан дуулуулж байгаа нь нижигнэсэн алга ташилт дахиулан шүлэг уншуулах зэргээр мэдрэгдэж байлаа.
Аймгийн төв номын сан, Хурмаст тэнгэр төвөөс зохион явуулсан энэхүү арга хэмжээг дэмжсэн Аймгийн тамгын газар мөн хүндэтгэн хүрэлцэн ирсэн найрагчид хүлээн авч үзсэн үзэгч түмэндээ баярлалаа.