lkhamjav

Цэнджавын Лхамжав

Гоцлол дуучин
  • Ц.Лхамжав нь 1987 онд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн.
  • 1994-2004 онд Сайншанд сумын Ерөнхий боловсролын 1-р сургууль

  • 2010 онд Соёл Урлагийн Их Сургуулийн Дуурийн дуулаачийн ангид МУГЖ, Буриад Улсын Ардын Жүжигчин доктор Л.Дашиймаа багшийн удирдлаган дор суралцан 2014 онд Гоцлол дуулаачийн мэргэжил эзэмшин төгссөн.

  • 2007 оноос одоог хүртэл Дорноговь аймгийн Саран хөхөө театрт гоцлол дуучнаар ажиллаж байна

  • Нийт 160 гаруй концертын уран бүтээлд оролцож зохиолын болон ардын дуу 30 гаруй, ари романсууд 20 орчим, хөгжимтэй болон дан найрал дуу 40 гаруйг дуулсанаас П.И.Чайковский “Евгений Онегин” дуурийн “Онегин”-ий ари, Францын хөгжмийн зохиолч П.Гуно “Кармен” дуурийн “ Искамелло”-гийн ари, Дж. Россини “Сивилийн үсчин” дуурийн “Фигаро”-ийн ари, Монгол улсын Төрийн шагналт, УГЗ, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Чингис хаан” дуурийн залуу “Тэмүүжин”-ий ари, Монгол улсын төрийн хошой шагналт Ардын жүжигчин Н.Жанцанноровын “Чиний минь нулимс” романс гэх мэт дэлхийн болон Монголын сонгодог бүтээлүүдийг мэргэжлийн түвшинд дуулж үзэгч түмнээс өндөр үнэлэлт авсаар байна.
  • Өөрийн дотны найз мэргэжил нэгт дуучин Б.Ууганбаярын хамт “Дорноговь Симба” хамтлагаа 2008 онд байгуулж Анхны бие даасан тоглолтоо “Хадамд гарсан бүсгүй” нэртэйгээр хийсэн
  • 2010 онд “Гэгээн нөхөрлөлийн дуун” уран бүтээлийн тоглолт хийж, хамтлагийн урын санд үг Н.Данзандаржаа, ая МУСТА Цэцэгмаа “Хадамд гарсан бүсгүй”, үг МУСТА Г.Ганболд, ая С.Отгонбаяр “ Хутагтын хийморь”,ая МУСТА С.Батболд, үг Б.Лхагвадорж “Тэр бүсгүй”, ая МУСТА С.Батболд, үг МУСТА Л.Эрдэнэбат “ Цасхан”, ая МУСТА Ш.Өлзийбаяр, үг МУСТА Л.Эрдэнэбат “Уухай”, “Дорнын говиос Монгол эхэлдэг” гэх мэт 25 гаруй уран бүтээлтэй. Үүнээс 8 дууг дүрсжүүлж, “Хадамд гарсан бүсгүй” анхны CD цомгоо гаргасан.
  • Үлэмжийн чанар дууны улсын уралдааны тэргүүн байр
  • Төрийн соёрхолт АЖ С.Цогзолмаагийн нэрэмжит мэргэжлийн дуучдын ардын богино дууны улсын уралдааны шилдэг 10 оролцогчын нэг
  • “Морин хуур 2018” улсын уралдаанд Энхнарангийн ая Цэнд-Аюушийн үг “Ээжийн цацал” дуугаар тусгай байр

Other Members