Мөнгөн-Өлзийн Нарангэрэл
Бүжгийн багш
- М.Нарангэрэл нь 1983 онд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн.
- М.Нарангэрэлийн өөрийн дэглэсэн бүжгээр 2006 онд Ардын багш Долгорсүрэнгийн нэрэмжит “Өвлөн бүжицгээе” Улсын уралдаанд “Ойродын биелэг” бүжгээр “Говийн уянга” хамтлаг дэд байр, 2010 онд “Говийн дэг” ардын бүжгийн наадамд “Зүүд” бүжгээр тэргүүн байр, 2012 онд зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит гоцлол бүжгийн улсын уралдаанд өөрийн дэглэсэн “Ботгон биелэг” бүжгээр шавь Б.Энэржин хүрэл медаль хүртсэн байна. 2014 онд “Говийн дэг” ардын бүжгийн улсын уралдаанд түүний шавь “Дино” хамтлаг тэргүүн байр, 2019 онд М.Нарангэрэл багшийн удирдсан “Саруул дэнж” бүжгийн хамтлаг нь Зууны манлай бүжиг дэглээч, ардын жүжигчин Ц.Сэвжидийн нэрэмжит өсвөрийн 13-р их наадмын мөнгөн медаль, 2019 онд Хэнтий аймагт зохион байгуулагдсан Чингис хүүхдийн урлагийн олон улсын фестивалын мөнгөн медаль, 2020 онд Зууны манлай бүжиг дэглээч, ардын жүжигчин Ц.Сэвжидийн нэрэмжит өсвөрийн 14-р их наадмын “Шилдэг багш” шагнал, “Саруул дэнж” бүжгийн хамтлаг “Монгол бүжгийн чуулбар” бүжгээр “Шилдэг уран бүтээлийн шагнал” хүртсэн. 2020 онд Хэнтий аймагт зохион байгуулагдсан зүүн бүсийн “Монгол бүжгийн гайхамшиг” өсвөрийн хүүхдийн ардын бүжгийн уралдааны гран-при, “Шилдэг багш”, 2021 онд НҮБ-ын ивээл дор зохион байгуулагдсан онлайн олон улсын бүжгийн уралдаанд дэлхийн 16 орны 1000 гаруй бүжигчид оролцсоноос “Саруул дэнж” хамтлаг төрлөөрөө Шилдгийн шилдэг гран-при, алтан медаль, гоцлол бүжигчин Мишээл алтан медаль, гоцлол бүжигчин Эмүжин хүрэл медаль хүртсэн нь М.Нарангэрэл багшийн ур чадварыг илтгэж байна.
- 1991-2000 он Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын сургууль
- 2000-2004 он СУИС–ийн Балетмейстрийн тэнхимийн бүжиг дэглээч, багшийн ангид элсэн орж, Бүжгийн багш, найруулагч мэргэжлийг эзэмшсэн.
- 2009 онд ОХУ-ын Улан-Үдэ хотын Дорнод Сибирийн Соёл, Урлагийн Академид мэргэжил дээшлүүлэх курс
- 2014 онд СУИС-иас зохион байгуулсан Бүжгийн спортын мэргэжил дээшлүүлэх сургалтанд тус тус суралцсан байна.
- 2004 оноос хойш Саран хөхөө театрт бүжигчин, бүжгийн багшаар ажиллаж байна
- Нийт 80 гаруй гоцлол болон хамтлаг бүжгийг урын сандаа оруулж, 10 гаруй драмын жүжиг болон хошин шогуудад туслах дүрүүдийг бүтээж байна.
- 2005 онд “Торгон биелэг” өөрийн шавь нарын бие даасан тоглолт, 2010 онд “Бид биелэнэ” өөрийн бие даасан тоглолтыг үзэгчдэд хүргэсэн.
- 2010 он Байгууллагын “Тэргүүний ажилтан”
- 2010 он Монголын Үйлдвэрчний эвлэлийн 80 жилийн ойн медаль
- 2010 онд Аймгийн Засаг даргын “Өргөмжлөл”
- 2011 он Байгууллагын “Тэргүүний ажилтан”
- 2011 он МҮЭ-ийн Соёлын Тэргүүний Ажилтан
- 2013 он Элгэмсэг Сайншанд 50 жилийн ойн медаль
- 2014 он Мэргэжлийн Гоцлол, цөөхүүл бүжигчдийн гутгаар байр
- 2015 он Соёлын тэргүүний ажилтан
- 2020 он Зууны манлай бүжиг дэглээч, Ардын жүжигчин Ц.Сэвжидийн нэрэмжит өсвөрийн бүжигчдийн 14-р их наадмын “Шилдэг багш”
- 2020 он “Монгол бүжгийн гайхамшиг” зүүн бүсийн өсвөрийн хүүхдийн ардын бүжгийн уралдааны гран-при, “Шилдэг багш”
Other Members
Сосорбарамын Мягмарсүрэн
Бүжигчин
Батсайханы Мөнхжин
Бүжигчин
Батгаригийн Хаш-Эрдэнэ
Бүжигчин
Болдсайханы Энхтөр
Бүжигчин
Баяраагийн Дашжаргал
Бүжигчин
Нямдоржийн Өсөхбаяр
Гоцлол бүжигчин
Гүндэгмаагийн Оюунсүх
Гоцлол бүжигчин