Цэнджавын Лхамжав
Гоцлол дуучин
- Ц.Лхамжав нь 1987 онд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн.
1994-2004 онд Сайншанд сумын Ерөнхий боловсролын 1-р сургууль
2010 онд Соёл Урлагийн Их Сургуулийн Дуурийн дуулаачийн ангид МУГЖ, Буриад Улсын Ардын Жүжигчин доктор Л.Дашиймаа багшийн удирдлаган дор суралцан 2014 онд Гоцлол дуулаачийн мэргэжил эзэмшин төгссөн.
2007 оноос одоог хүртэл Дорноговь аймгийн Саран хөхөө театрт гоцлол дуучнаар ажиллаж байна
- Нийт 160 гаруй концертын уран бүтээлд оролцож зохиолын болон ардын дуу 30 гаруй, ари романсууд 20 орчим, хөгжимтэй болон дан найрал дуу 40 гаруйг дуулсанаас П.И.Чайковский “Евгений Онегин” дуурийн “Онегин”-ий ари, Францын хөгжмийн зохиолч П.Гуно “Кармен” дуурийн “ Искамелло”-гийн ари, Дж. Россини “Сивилийн үсчин” дуурийн “Фигаро”-ийн ари, Монгол улсын Төрийн шагналт, УГЗ, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Чингис хаан” дуурийн залуу “Тэмүүжин”-ий ари, Монгол улсын төрийн хошой шагналт Ардын жүжигчин Н.Жанцанноровын “Чиний минь нулимс” романс гэх мэт дэлхийн болон Монголын сонгодог бүтээлүүдийг мэргэжлийн түвшинд дуулж үзэгч түмнээс өндөр үнэлэлт авсаар байна.
- Өөрийн дотны найз мэргэжил нэгт дуучин Б.Ууганбаярын хамт “Дорноговь Симба” хамтлагаа 2008 онд байгуулж Анхны бие даасан тоглолтоо “Хадамд гарсан бүсгүй” нэртэйгээр хийсэн
- 2010 онд “Гэгээн нөхөрлөлийн дуун” уран бүтээлийн тоглолт хийж, хамтлагийн урын санд үг Н.Данзандаржаа, ая МУСТА Цэцэгмаа “Хадамд гарсан бүсгүй”, үг МУСТА Г.Ганболд, ая С.Отгонбаяр “ Хутагтын хийморь”,ая МУСТА С.Батболд, үг Б.Лхагвадорж “Тэр бүсгүй”, ая МУСТА С.Батболд, үг МУСТА Л.Эрдэнэбат “ Цасхан”, ая МУСТА Ш.Өлзийбаяр, үг МУСТА Л.Эрдэнэбат “Уухай”, “Дорнын говиос Монгол эхэлдэг” гэх мэт 25 гаруй уран бүтээлтэй. Үүнээс 8 дууг дүрсжүүлж, “Хадамд гарсан бүсгүй” анхны CD цомгоо гаргасан.
- Үлэмжийн чанар дууны улсын уралдааны тэргүүн байр
- Төрийн соёрхолт АЖ С.Цогзолмаагийн нэрэмжит мэргэжлийн дуучдын ардын богино дууны улсын уралдааны шилдэг 10 оролцогчын нэг
- “Морин хуур 2018” улсын уралдаанд Энхнарангийн ая Цэнд-Аюушийн үг “Ээжийн цацал” дуугаар тусгай байр
Other Members
Атарболдын Өнөрцэцэг
Гоцлол дуучин
Ням-Очирын Мөнхзаяа
Гоцлол дуучин
Даваанямын Эрдэнэсувд
Гоцлол дуучин
Ламзавын Эрдэнэбулган
Гоцлол дуучин
Лхагвасүрэнгийн Эрдэнэбаяр
Гоцлол дуучин
Даваахүүгийн Анхбаяр
Гоцлол дуучин
Бямбасүрэнгийн Ууганбаяр
Гоцлол дуучин, хөөмийч
Чулуунбаатарын Ууганбаяр
Гоцлол дуучин
Чимэдравдангийн Дорж
Уртын дуучин
Лувсанжамцын Нарантуяа
Найрал дууны багш