Lkhagvaa

Сэрээдоржийн Лхагвасүрэн

Маркетингийн менежер
  • Сэрээдоржийн Лхагвасүрэн нь 1983 оны 10 сарын 23-нд Баянхонгор аймгийн Заг суманд төрсөн.

Маркетингийн албаны даргын ажлыг гүйцэтгэснээр хэд хэдэн шинэ ажлыг хийж эхлүүлсэн:

  • Тоглолт уран бүтээлийг орон нутгийн телевиз болон богино долгионы радиогоор сурталчилж мөн тоглолтын билет борлуулах цэгийг бий болгож тухайн тоглолтын онцлогт тохирсон реклам, шторк хийлгэж тоглолт бүрийг телевизэд бичүүлж фондолж хадгалах мөн орон нутагтаа цацах.
  • Төрийн болон хувийн аж ахуйн нэгж компаниар тоглолтыг ивээн тэтгүүлж тэдний үйл ажиллагааг сурталчлах.
  • Жил бүрийн шинийн 8 ны билэгт сайн өдөр аймгийн Дэчинчойнхорлин хийдтэй хамтран  “Шашин урлагийн цэнгүүн”-ийг уламжлал болгон зохион байгуулаад байна
  • “Миний ертөнц” хүүхдийн жүжгийн наадмыг санаачлан Сайншанд сумын Засаг даргын ивээл дор хэрэгжүүлсэн ба үүнд Монгол улсын хүүхэлдэйн театр, Black Box театр, Эмоци продакшн, Саран хөхөө театр гэсэн 4 урлагийн байгууллага оролцсон.
  • Театрынхаа драм ангийн 5 жилийн ойн “Долоон бүлэг нэг үзэгдэл” тоглолтыг санаачлан зохион байгуулсан.
  • “Панда дуулж чадах уу?” хүүхдийн тоглолтыг санаачлан тоглуулсан.
  • Голомт банктай хамтран “Унагалдай” үлгэрчилсэн наадмыг Сургуулийн өмнөх боловсролын нийт 9-н цэцэрлэгийн дунд 3 жил зохион байгуулсан.
  • 2018 онд Саранхөхөө театраас төрөн гарсан гавьяатуудын “Жаргалтайн дэлгэр” концертыг санаачлан зохион байгуулж ТВ радиод нэвтрүүлэг бэлтгэсэн.
  • 1991-1997 онд Дорноговь аймгийн Өргөн сумын Ерөнхий боловсролын сургууль
  • 1997-1999 онд Баянхонгор аймгийн Ерөнхий боловсролын 2-р сургууль
  • 1999-2001 онд Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 1-р сургууль
  • 2005-2009 онд СУИС-н кино драмын ангийг МУУГЗ, ардын жүжигчин Б.Мөнхдоржийн удирдлаганд кино драмын жүжигчин мэргэжлээр төгссөн
  • 2003-2009 онд Өргөн сумын Уулын үйлдвэрт Эксковаторын туслах машинч
  • 2009-2011 онд Саран хөхөө театрын драм ангийн дарга, жүжигчин
  • 2011 оноос одоог хүртэл Саран хөхөө театрын маркетингийн менежерээр ажиллаж байна.
  • МУУГЗ Н.Ганхуягийн зохиол “Эх орондоо харих болтугай” жүжгийн “Өвсчин”-ий дүрд
  • 2009 онд С.Маршак “12 сар” хүүхдийн жүжгийн “10 дугаар сар” –н дүр
  • “Ичиг ичиг гижиг гижиг” хошин шоу тоглолтонд
  • “Утгын уянга” сургамжит өгүүллэгийн тоглолтонд “Хүрэм ” өгүүллэг
  • МУУГЗ Н.Ганхуяг “Амьдрал тэнцүү томъёо” жүжгийн олны хэсэгт
  • 2012 онд А.Володин “Хайртыгаа битгий мартаарай” жүжгийн “Керилашвилыгийн” дүрд
  • “Амьдралд реклам хэрэггүй”хошин шоу тоглолт
  • Жан Батист Мольер “Скапены дамшиглал” жүжгийн “Октав”-ын дүрд
  • 2013 онд А.Баярсайханы зохиол “Нарыг хэн хулгайлсан бэ?” жүжгийн Матарын дүрд
  • 2015 онд Л.Эрдэнэбатын зохиол “ Бурхан өршөөхгүй” тавилттай уншлага жүжигт Хүүгийн дүрд
  • 2018 онд Уильям Шекспирийн “Лир ван” жүжгийн Кент ван
  • 2011 онд МNB телевизийн “Өдөр өдрийн нар” олон ангит кино
  • 2013 онд МNB телевизийн “Босго тотго” олон ангит киноны бага дэслэгч
  • 2013 онд “Бага хаадын түүх” ” олон ангит кинонд  “Дуурай ноён”
  • 2011 он Сайншанд сумын 50 жилийн ойн медаль
  • 2013 он Саран хөхөө театрын хүндэт өргөмжлөл
  • 2014 он Эрдэнэ сумын 90 жилийн ойн медаль
  • 2014 он Хил хамгаалах газрын 90 жилийн ойн медаль
  • 2014 он Дорноговь аймгийн Засаг даргын өргөмжлөл
  • 2015 он Саран хөхөө театрын шилдэг уран бүтээл
  • 2015 он МҮЭХолбооны Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг
  • 2015 он Дорноговь аймагт ҮЭ байгууллага үүсч хөгжсөний 85 жилийн хүндэт тэмдэг
  • 2016 он Боловсрол соёлын газрын өргөмжлөл
  • 2017 он Монгол улсын Соёлын Тэргүүний Ажилтан цол

Бусад уран бүтээлчид