B.Uuganbayar

Бямбасүрэнгийн Ууганбаяр

Гоцлол дуучин, хөөмийч

Б.Ууганбаяр нь 1985 онд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн.

  • 1993-2003 онд Сайншанд сумын Ерөнхий боловсролын 1-р сургууль
  • 2007 оноос одоог хүртэл Дорноговь аймгийн Саран хөхөө театрт гоцлол дуучин-хөөмийчөөр ажиллаж байна.

Нийт 120 гаруй концертын уран бүтээлд оролцож урын сандаа, страд поп чиглэлээр 40 гаруй дуутай, 20 гаруй ерөөл магтаал, үлгэр тууль, 10 гаруй исгэрээ, хархираан бүтээлүүдтэй

  • 2008 онд Өөрийн дотны найз мэргэжил нэгт дуучин Ц.Лхамжавтай хамт “Дорноговь Симба” хамтлагаа байгуулж, 2009 онд анхны бие даасан тоглолтоо “Хадамд гарсан бүсгүй” нэртэйгээр хийсэн
  • 2010 онд “Гэгээн нөхөрлөлийн дуун” уран бүтээлийн тоглолт хийж, “Дорноговь Симба” хамтлагийн урын санд: Н.Данзандаржаа үг, ая МУСТА Цэцэгмаа “Хадамд гарсан бүсгүй”, үг МУСТА Г.Ганболд, ая С.Отгонбаяр “ Хутагтын хийморь”, ая МУСТА С.Батболд, үг Б.Лхагвадорж “Тэр бүсгүй”, ая МУСТА С.Батболд, үг МУСТА Л.Эрдэнэбат “Цасхан”, ая МУСТА Ш.Өлзийбаяр, үг МУСТА Л.Эрдэнэбат “Уухай”, “Дорнын говиос Монгол эхэлдэг” гэх мэт 25 гаруй уран бүтээлтэй
  • 2015 онд Дорноговь аймгийн бүх сумдаас гадна Өвөрхангай, Баянхонгор, Архангай, Хөвсгөл, Булган, Дундговь Говь-Алтай, Ховд аймгуудад “Хадамд гарсан бүсгүй” уран бүтээлээрээ айлчлан тоглолтоо хийсэн.
  • 2016 онд дуучин Э.Төрмандахын “Нүнжигтэй Монгол” аялан тоглолтонд оролцож Монгол орныхоо 21 аймагт тоглосон.
  • БНХАУ-ын ӨМӨЗО Гэгээн талд зохион байгуулагдсан “Мисс-2007” олон улсын тэмцээн, БНХАУ-ын Манжуур хотод зохион байгуулагдсан Азийн гоо бүсгүй шалгаруулах уралдааны нээлтийн арга хэмжээ
  • БНХАУ-ын Шилийн гол аймгийн “Цасны баяр”-ын урлаг соёлын арга хэмжээнд Монгол улсаа төлөөлөн оролцон өөрийн орноо урлаг соёлоор сурталчилан ажилласан.

Бусад уран бүтээлчид