Лхагвасүрэнгийн Эрдэнэбаяр
Гоцлол дуучин
- Л.Эрдэнэбаяр нь 1985 онд Хэнтий аймгийн Батширээт суманд төрсөн.
1993-2003 онд Хэнтий аймгийн Биндэр сумын арван жилийн гурав дугаар дунд сургууль
2003 онд Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим Бүжгийн Коллежид элсэн орж МУАЖ, ОХУ-ын Буриад Улсын Ардын Жүжигчин Д.Жаргалсайхан багшийн удирдлага дор суралцан дуурийн дуулаачийн мэргэжлийг эзэмшин төгссөн.
2010-2011 он Хэнтий аймгийн Батширээт сумын Соёлын төвийн эрхлэгч
2011-2018 он Дорноговь аймгийн Саран хөхөө театрт дуучин
2018 оноос одоог хүртэл Саран хөхөө театрт гоцлол дуучнаар ажиллаж байна
- Нийт 100 гаруй концертын уран бүтээлд оролцож зохиолын болон ардын дуу 20 гаруй, ари романсууд 15 орчим, хөгжимтэй болон дан найрал дуу 40 гаруйг дуулснаас Дон Карлос дуурь “Радриго ари”,Жермон, Онегин, Дж. Россини “Сивилийн үсчин” дуурийн “фигаро”-ийн ари, Монгол улсын Төрийн шагналт, УГЗ, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Чингис хаан” дуурийн залуу “Тэмүүжин”-ий ари гэх мэт дэлхийн болон Монголын сонгодог бүтээлүүдийг хүргэсэн.
- Л.Эрдэнэбаяр нь 2014 оны тус театрын дуучин Д.Анхбаяр, Н.Ууганбаяр нартай хамтран Дуурь Бүжгийн Эрдмийн театрын хийлийн квартетийг урин оролцуулж дэлхийн сонгодог урлаг болон Монголын томоохон хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүдийг дуулаачийн мэргэжлийн төвшинд үзэгч түмэндээ хүргэсэн
- 2020 онд Дуурь бүжгийн эрдмийн театрын симфони бага состав урин ирүүлж дуучин Д.Анхбаяр, Н.Ууганбаяр нартай хамтран Сонгодог эгшиглэн-II тоглолтоо аймгийн үзэгчдэд толилуулсан
- Хэнтий аймгийн Батширээт суманд бие даасан “Аялгуут нутаг” тоглолтоо хүргэсэн
- 2012 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүр шалгаруулах 6-р уралдаанд Юндэнгийн дүрээр амжилттай оролцож 2-р шатанд шалгарсан
- 2011 онд Саран хөхөө театрын “Тэргүүний ажилтан”
- 2012 онд Монголын Залуучуудын Холбооны “Тэргүүний залуу алтан медаль”
- 2014 онд Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны “Алтан Од” медаль
- 2018 онд БСШУЯ-ны “Жуух бичиг”
Бусад уран бүтээлчид
Атарболдын Өнөрцэцэг
Гоцлол дуучин
Ням-Очирын Мөнхзаяа
Гоцлол дуучин
Цэнджавын Лхамжав
Гоцлол дуучин
Даваанямын Эрдэнэсувд
Гоцлол дуучин
Ламзавын Эрдэнэбулган
Гоцлол дуучин
Даваахүүгийн Анхбаяр
Гоцлол дуучин
Бямбасүрэнгийн Ууганбаяр
Гоцлол дуучин, хөөмийч
Чулуунбаатарын Ууганбаяр
Гоцлол дуучин
Чимэдравдангийн Дорж
Уртын дуучин
Лувсанжамцын Нарантуяа
Найрал дууны багш