Duu Ankhbayar

Даваахүүгийн Анхбаяр

Гоцлол дуучин

Д.Анхбаяр нь 1987 онд Увс аймгийн Улаангом суманд төрсөн

  • 1995-2005 онд Улаангом сумын арван жилийн гуравдугаар дунд сургууль
  • 2005-2009 онд Соёл Урлагийн Их Сургууль МУГЖ профессор Найдалмаагийн удирдлаганд Дуурийн дуулаачийн мэргэжлээр суралцан дуулах ур чадварын шалгалтыг А үнэлгээтэй төгссөн.
  • 2010 оноос одоог хүртэл Саран хөхөө театрт гоцлол дуучнаар ажиллаж байна
  • Нийт 160 гаруй концертын уран бүтээлд оролцсож зохиолын болон ардын дуу 30 гаруй, ари романсууд 20 орчим, хөгжимтэй болон дан найрал дуу 40 гаруйг дуулсанаас П.И.Чайковский “Евгений Онегин” дуурийн “Онегин”-ий ари, Францын хөгжмийн зохиолч П.Гуно “Кармен” дуурийн “ Искамелло”-гийн ари, Дж. Россини “Сивилийн үсчин” дуурийн “фигаро”-ийн ари, Монгол улсын Төрийн шагналт, УГЗ, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Чингис хаан” дуурийн залуу “Тэмүүжин”-ий ари, Монгол улсын төрийн хошой шагналт Ардын жүжигчин Н.Жанцанноровын “Чиний минь нулимс” романс гэх мэт дэлхийн болон Монголын сонгодог бүтээлүүдийг хүргэсэн.
  • 2013 онд өөрийн бие даасан “Сонгодог” нэртэй дэлхийн болон Монголын сонгодог уран бүтээлүүдээс бүрдсэн тоглолт
  • 2014 онд тус театрын дуучин Л.Эрдэнэбаяр, Н.Ууганбаяр нартай хамтран “Сонгодог үдэш” нэртэй дан сонгодог бүтээлүүдээс бүрдсэн VIP тоглолт
  • Увс аймгийн төв Улаангом, Тэс, Зүүн говь, Хяргас, Баруун туруун, Малчин, Наранбулаг сумдад “Амин Өлгий” нэртэй өөрийн бие даасан концерт
  • Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүр шалгаруулах 6-р уралдаанд Юндэнгийн дүрээр амжилттай оролцож 2-р шатанд шалгарсан.
  • 2014 онд Зүүнд бүсийн морины дуу дуулаачдын уралдаанд оролцон тусгай байрын шагнал
  • 2015 онд иргэний нисэхийн 90 жилийн ойд зориулсан дууны уралдаанд 2 дугаар байр
  • 2016 онд Булган аймагт зохиогдсон Төрийн шагналт УГЗ Ц.Чинзоригийн нэрэмжит “Дууны хорвоо” улсын уралдаанд 130 гаруй уран бүтээлчдээс 2-р шатанд шалгарсан
  • 2016 онд “Морьны дуу хэн сайн дуулах вэ” улсын уралдаанд тэргүүн байрын шагнал хүртсэн
  • 2012 онд Сайншанд сумын Засаг даргын “Өргөмжлөл”,
  • Монгол улсад Үйлдвэрчний Эвлэлийн Хөдөлгөөн үүсч хөгжсөний 95, Үндэсний төв байгуулагдсаны 85 жилийн ойн “Хүндэт тэмдэг”
  • 2011, 2012, 2013 онд “Саран хөхөө” театрын тэргүүний ажилтан “Өргөмжлөл”
  • 2013 онд аймгийн Үйлдвэрчний Эвлэлийн “Шилдэг залуу лидер“ өргөмжлөл
  • 2013 онд Дорноговь аймгийн “Засаг даргын өргөмжлөл”
  • Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Тэргүүний Ажилтан
  • Увс аймгийн Засаг даргын “Өргөмжлөл”
  • 2014 онд Монголын Залуучуудын Холбооны “Тэргүүний залуу алтан медаль”
  • Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны “Алтан Од” медаль
  • 2017 онд Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан цол

Other Members