Даваахүүгийн Анхбаяр
Гоцлол дуучин
Д.Анхбаяр нь 1987 онд Увс аймгийн Улаангом суманд төрсөн
- 1995-2005 онд Улаангом сумын арван жилийн гуравдугаар дунд сургууль
- 2005-2009 онд Соёл Урлагийн Их Сургууль МУГЖ профессор Найдалмаагийн удирдлаганд Дуурийн дуулаачийн мэргэжлээр суралцан дуулах ур чадварын шалгалтыг А үнэлгээтэй төгссөн.
- 2010 оноос одоог хүртэл Саран хөхөө театрт гоцлол дуучнаар ажиллаж байна
- Нийт 160 гаруй концертын уран бүтээлд оролцсож зохиолын болон ардын дуу 30 гаруй, ари романсууд 20 орчим, хөгжимтэй болон дан найрал дуу 40 гаруйг дуулсанаас П.И.Чайковский “Евгений Онегин” дуурийн “Онегин”-ий ари, Францын хөгжмийн зохиолч П.Гуно “Кармен” дуурийн “ Искамелло”-гийн ари, Дж. Россини “Сивилийн үсчин” дуурийн “фигаро”-ийн ари, Монгол улсын Төрийн шагналт, УГЗ, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Чингис хаан” дуурийн залуу “Тэмүүжин”-ий ари, Монгол улсын төрийн хошой шагналт Ардын жүжигчин Н.Жанцанноровын “Чиний минь нулимс” романс гэх мэт дэлхийн болон Монголын сонгодог бүтээлүүдийг хүргэсэн.
- 2013 онд өөрийн бие даасан “Сонгодог” нэртэй дэлхийн болон Монголын сонгодог уран бүтээлүүдээс бүрдсэн тоглолт
- 2014 онд тус театрын дуучин Л.Эрдэнэбаяр, Н.Ууганбаяр нартай хамтран “Сонгодог үдэш” нэртэй дан сонгодог бүтээлүүдээс бүрдсэн VIP тоглолт
- Увс аймгийн төв Улаангом, Тэс, Зүүн говь, Хяргас, Баруун туруун, Малчин, Наранбулаг сумдад “Амин Өлгий” нэртэй өөрийн бие даасан концерт
- Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүр шалгаруулах 6-р уралдаанд Юндэнгийн дүрээр амжилттай оролцож 2-р шатанд шалгарсан.
- 2014 онд Зүүнд бүсийн морины дуу дуулаачдын уралдаанд оролцон тусгай байрын шагнал
- 2015 онд иргэний нисэхийн 90 жилийн ойд зориулсан дууны уралдаанд 2 дугаар байр
- 2016 онд Булган аймагт зохиогдсон Төрийн шагналт УГЗ Ц.Чинзоригийн нэрэмжит “Дууны хорвоо” улсын уралдаанд 130 гаруй уран бүтээлчдээс 2-р шатанд шалгарсан
- 2016 онд “Морьны дуу хэн сайн дуулах вэ” улсын уралдаанд тэргүүн байрын шагнал хүртсэн
- 2012 онд Сайншанд сумын Засаг даргын “Өргөмжлөл”,
- Монгол улсад Үйлдвэрчний Эвлэлийн Хөдөлгөөн үүсч хөгжсөний 95, Үндэсний төв байгуулагдсаны 85 жилийн ойн “Хүндэт тэмдэг”
- 2011, 2012, 2013 онд “Саран хөхөө” театрын тэргүүний ажилтан “Өргөмжлөл”
- 2013 онд аймгийн Үйлдвэрчний Эвлэлийн “Шилдэг залуу лидер“ өргөмжлөл
- 2013 онд Дорноговь аймгийн “Засаг даргын өргөмжлөл”
- Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Тэргүүний Ажилтан
- Увс аймгийн Засаг даргын “Өргөмжлөл”
- 2014 онд Монголын Залуучуудын Холбооны “Тэргүүний залуу алтан медаль”
- Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны “Алтан Од” медаль
- 2017 онд Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан цол
Бусад уран бүтээлчид
Атарболдын Өнөрцэцэг
Гоцлол дуучин
Ням-Очирын Мөнхзаяа
Гоцлол дуучин
Цэнджавын Лхамжав
Гоцлол дуучин
Даваанямын Эрдэнэсувд
Гоцлол дуучин
Ламзавын Эрдэнэбулган
Гоцлол дуучин
Лхагвасүрэнгийн Эрдэнэбаяр
Гоцлол дуучин
Бямбасүрэнгийн Ууганбаяр
Гоцлол дуучин, хөөмийч
Чулуунбаатарын Ууганбаяр
Гоцлол дуучин
Чимэдравдангийн Дорж
Уртын дуучин
Лувсанжамцын Нарантуяа
Найрал дууны багш